Боловсролтой монгол хүүхэд

2013-01-14

Дараах даалгаврыг гүйцэтгээд алдаагаа шалгаж засаарай

Ангилал: Бие даалт
1.   1-10 тооны бүтцийг задлаж бичээд тотоогоорой 
2. Дараах  жишээг бодоорой 
         а. 10-7=   8-2=         6-5=
         б. 3+7=    2+8=       5+4=
3. Дараах тоог  бүтцээр задлан бич . Хэдэн янзаар бичих вэ?
         а. 6
         б.  9 
         в. 11
         г.  8

Шууд холбоос


2013-01-14

Эрхэм эцэх эхчүүдээ алиа хөөрхөн хүү, охиндоо амралтын хугацаанд нь дараах шүлгийг чээжлүүлээрэй

Ангилал: Бие даалт
 Багшаа сайн байна уу

Багш минь сайн байна уу?

Мэнд хүргэж ёсолж байна

Сургуулийн бяцхан сурагч би чинь

Хувцсаа цэвэрхэн  өмсөөд ирлээ шүү

Багш минь сайн байна уу?

Мэнд хүргэж ёсолж байна

Өчигдрийн хэлснийг үнэнээр биелүүлээд

Хувцсаа  цэв цэвэрхэн өмслөө

 

 


Шууд холбоос


2013-01-14

Эрхэм эцэх эхчүүдээ алиа хөөрхөн хүү, охиндоо амралтын хугацаанд нь дараах шүлгийг чээжлүүлээрэй

Ангилал: Бие даалт
 А. Барто  “ Өсөж байна би”

Өдөр цагаар  өсөж байна би

Өөрөө мэдэхгүй ч өсөж байна би

Өсөж  байна би

Сургуульд  явахдаа ч өсөж байна

Шилэн  цонхоор ширтэж байхдаа ч

Өсөж байна би

Шинэ кино үзэж суухдаа ч

Өсөж байна би

Харанхуйд ч  гэрэлтэйд ч алинд ч

Адилхан  өсөж байна би

Сав суулга угааж  байхдаа ч

Сайхан ном уншиж суухдаа ч

Өсөж байна би

...

Шууд холбоос


2013-01-14

1-р ангийн сурчдын Эцэг эхчүүдэд та бүхэн хүү, охиндоо дараах шүлгүүдийг амралтын хугацаанд чээжлүүлээрэй

Ангилал: Бие даалт
 Т. Жамъянсүрэн   “ Ах, эгч, дүү, би”

Том ах түлээ хагална

Бага ах  түүнийг  хураана

Өндөр  эгч цай   чанана

Өөрөө  би  гэрээ  цэвэрлэнэ

Аравтай дүү аягаа угаана

Жижиг дүү цэцэг усална

Унд хоол бэлэн зэлэн

Угааж  арчаад цэвэр цэмцгэр

Аав ээж ажлаасаа ирээд

Алжаал  тайлж  аятайхан амарна

Хүүхдийн тус мөн ч их гэнэ

Хөрш айлынхан бүгд магтана.

...

Шууд холбоос


Хуудас: 1 » Нийт: 1
Өмнөх | Дараагийн

Миний тухай

Авьяаслаг,чадварлаг,нийтэч, боловсон байх

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Нар өвөртөлсөн уул
. bilegee_111
. Хүчилтөрөгч- амьдрал
. Taishir
. Математикийн ЗАС
. эзэн хичээвэл заяа хичээнэ
. nandin.blog
. Welcome To My Blog